Wednesday, February 25, 2015

Шведэд эрчүүд босоогоороо шээж болохгүй

Шведэд эрчүүд босоогоороо шээж болохгүй

12 минутын өмнө

Швед Улсад ёсзүйн дүрэм журамд асар их өөрчлөлтүүд орж байгаа аж. Одоо тэд шээлтүүртэй дайн зарлажээ. Олон нийтийн газар болох цайны газар, уушийн газар зэрэгт шээлтүүрүүдийг үгүй хийх болов. Эрчүүдийн бие засах газарт зөвхөн суултууруудыг үлдээж байгаа гэнэ.

Ийнхүү эрчүүд хөнгөнөөр бие засах бол зөвхөн суултуур дээр суух бололтой. Жилийн дотор Ерөнхий зөвлөл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх ёстой юм. Гэхдээ хуулийг ямар аргаар хянах нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Эрдэмтдийн явуулсан судалгааны дүн ийм хуулийн заалт бий болгох шаардлагатайг тодорхой болгосон билээ. Сууж бие засвал эрчүүдийн түрүү булчирхайн асуудал мэдэгдэхүйц буурдаг болох нь тогтоогдсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment