Thursday, February 5, 2015

Хөдөлмөрийн хэлтэс биеэ үнэлэхийг ”зөвлөв”

Хөдөлмөрийн хэлтэс биеэ үнэлэхийг "зөвлөв"

2 минутын өмнө

Германы Аугсбург хотод нэгэн залуухан бүсгүй боломжийн ажил олохоор хөдөлмөр зохицуулалтын төвд хандаад хэдхэн хоногийн дараа янхны газар ажиллах урилга хүлээн авчээ. Ажил горилохоор очихдоо бүсгүй гэрээр хийчихмээр боломжийн цалинтай ажил олж өгөхийг гуйсан байна. Хөдөлмөр зуучлалын төвийн ажилтнууд ч түүнд ойрын хугацаанд ажил олж өгч тусална гэдгээ амлав. Тэд хэлсэндээ хүрсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа бүсгүй тун боломжийн ажил олдсон гэх хариу хүлээн авчээ.

Сэтгэл нь догдлоод тэр бичгийг уншиж эхэлтэл түүнийг "Колизей" гэдэг биеэ үнэлэх газар ажилд орохыг санал болгосон байна. Гэхдээ биеэрээ үйлчилгээ үзүүлэх тухай бичээгүй, тэндхийн цайны газар зөөгчийн орон тоо байгаа гэдгийг өгүүлсэн байв. Хөдөлмөр зуучлалын төвийн удирдлага ажилтнуудынхаа гаргасан бүдүүлэг алдааны төлөө уучлал гуйжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment