Thursday, February 5, 2015

Лопест орлон тоглогч хэрэггүй

Лопест орлон тоглогч хэрэггүй

1 минутын өмнө

45 настай жүжигчин, дуучин Женнифер Лопес өдгөө "Шүтэн бишрэгч" гэдэг кинонд сургуулийн багшийн дүрд тоглож байгаа билээ. Энэ кинонд нэгэн өсвөр насны хүү болон тэдний хөрш зэргэлдээ амьдардаг бэлэвсэн эмэгтэйн дотно харилцааны тухай өгүүлдэг юм. Жей Ло өмнө нь ийм хэт илэн далангуй байдалтайгаар кинонд тоглож байгаагүй гэдгийг зураг авалтын багийнхан өгүүлэв.

Тэрбээр орлон тоглогч ашиглахаас татгалзсан бөгөөд "Энэ хэсэгт тоглох нь маш амаргүй байдаг. Гэхдээ жүжигчин хүн бүгдийг үнэн бодитойгоор харагдуулахын тулд чадах чинээгээрээ үүнийг хийж жүжиглэх ёстой. Би тэр хүү ямар учраас надад галзууртлаа дурласан вэ гэдгийг яг таг харуулах хэрэгтэй шүү дээ" хэмээн ярьсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment