Monday, February 2, 2015

Н.Номтойбаярын “худлаа амлалт”-ууд дахин эхэллээ

Н.Номтойбаярын "худлаа амлалт"-ууд дахин эхэллээ

1 цаг 5 минутын өмнө

Сайн эцгийн буянд улс төр, бизнесийн ажил нь ногоон гэрлээр яваа хүн бол Нямтайширын Номтойбаяр. Түүний тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй өдий төдий цуу яриа байдаг ч тэрбээр тэр болгоныг нэг их тоодоггүй билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүний тухай таагүй мэдээллүүд газар авсаар байгаа юм.
   
Дорнод аймгаас сон­гогдсон хэдий ч аймаг орон­доо нэг ч олигтой ажил хийгээгүй учраас ард иргэд Н.Номтойбаярыг сон­го­сондоо амаа барьж суу­гаа. Өнгөрсөн жил тэр­бээр аймгийн дөрвөн сум үүсэн байгуулагдсаны ойн наадам дээр сүр бадруу­лан очоод тус бүрт нь 50 сая төгрөг амлаад явсан хэдий ч одоог болтол өг­сөн ч юмгүй, энэ жил мөн л дөрвөн сумын ой дав­хацсан жил нөгөө л 50 саяынхаа амлалтыг гудийл­гүй өгсөөр яваа аж.
   
Саяхан Бөхийн өр­гөөнд зохиогдсон нэгэн сумын ойг угтсан хандивын концертон дээр тэрбээр тайзнаа гарч үг хэлэхдээ өнөөх л амлалтаа хэлэ­хэд олон түмэн ихэд уур­саж, тоглолтыг хурдан эх­лүү­лэхийг шаардсан сураг­тай.
   
Ард олон ноён Н.Номтойбаяраас өнгөр­сөн жилийнхээ амласан мөнгийг өгөөч гэж нэхэхээр "Та нар төслөө бичээд өг" гэж амыг нь тагладаг аж. Ер нь тойргийн ард иргэдэд нь өвчин зовлон, гай тотгор тохиолдсон үед санал хүсэлт, өргөдөл гомдол ирэхээр тэр огт харьц­даггүйгээр барахгүй утсаа ч авахгүй муриад алга болдог гэнэ дээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment