Tuesday, February 24, 2015

Баяраар зам тээврийн осол бага гарчээ

Баяраар зам тээврийн осол бага гарчээ

52 минутын өмнө

Энэ жилийн Сар шинийн баяраар зам тээврийн осол харьцангуй бага гарсан гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нар өмнөх жилүүдийг бодвол олон байсан гэнэ. Энэ жил зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдсан байна.

Тодруулбал, нэг нь нийслэлд, нөгөө нь Дундговь аймагт автын ослоор амиа алджээ. Тэгвэл өнгөрсөн жилийн Цагаан сараар 20 хүн автын ослоор амиа алдаж байсан тоо баримт байдаг аж. Түүнээс гадна энэ жил бага насны хүүхдүүд машинд мөргүүлэх болон машинтай явж байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment