Лив Тайлер сүй тавив
58 минутын өмнө

Хэд хоногийн өмнө дутуу төрсөн анхны хүүгээ Лив Тайлер Сэйлор Жин хэмээн нэрийджээ. Уг нэрийг орчуулбал "Усан цэрэг" гэсэн утгатай юм. Тэгвэл тэдний тухай бас нэгэн шинэ мэдээлэл гарах болов.
Хүү нь эмнэлэгт байх хооронд ээж, аав нь сүй тавьцгаасан байна. Өнгөрөгч баасан гаригт Лив, Дэйв Гарднер нар Сэйлор хүүгээ эргэхээр эмнэлэгт очжээ. Жүжигчин бүсгүйн зүүн гарын ядам хуруунд сүйн бөгж гялтганасан аж.
Лив бүсгүй амаржих үеэр түүний дэргэд хайртаас нь гадна эгч нь, аав нь байлцсан гэнэ шүү. Аав Стивен Тайлер нь нулимсаа барьж дийлээгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment