Thursday, February 5, 2015

Жүжигчин Д.Дэлгэрсайхан эрэлт ихтэй байна

Жүжигчин Д.Дэлгэрсайхан эрэлт ихтэй байна

16 минутын өмнө

Монголын хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Дээгий буюу Д.Дэлгэрсайхан сүүлийн үед эрэлт ихтэй байгаа гэнэ. Түүний тоглосон кинонууд ашиг орлогоороо тэргүүлдэг ч сураг дуулдана. 

Учир нь Д.Дэлгэрсайханы тоглосон "Омарын эрэлд", "Тусгай ажиллагаа" зэрэг уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа. Жүжигчин Д.Дэлгэрсайхан тун удахгүй "Хар сувдны нууц" гэх инээдмийн киноны зураг авалтын ажлаар Вьетнамыг зорих гэж байгаа юм байна.

Мөн жүжигчин Д.Дэлгэрсайхан энэ хавар нэгэн инээдмийн киноны гол дүрийг бүтээгээд зогсохгүй өөрөө продюссерээр ажиллахаар болоод байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment