Lego бүх цаг үеийн шилдэг тоглоом
38 минутын өмнө
Угсардаг Lego тоглоом дэлхийн шилдэг тоглоомоор шалгарсан байна. Ийнхүү тус тоглоом "Монополь", Action Man хүүхэлдэй зэрэг тоглоомуудыг ардаа орхив. Холбогдох чансааг ToyNews сайтынхан тоглоом наадгай үйлдвэрлэгчид болон энэ салбарын шинжээч нараас асуулга авч гаргажээ. Шилдгүүдийн дөрөвт Scalextric уралдааны машинууд замтайгаа хамт бичигдэв. Тавд Subbuteo ширээний тоглоомууд оржээ. Зургаа болон долоодугаар байрыг Рубикийн шоо, "Оддын дайн"-ы тоглоомууд хувааж эзлэв.Эхний арвын сүүлийг Matchbox машинууд, Барби хүүхэлдэй, хөзөр мушгисан аж.
Өмнө нь ч гэсэн Lego тоглоом шилдэг тоглоомын жагсаалтыг тэргүүлж байсан. Гэхдээ энэ удаа тэд үйлдвэрлэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнд ялалт байгуулжээ. Өмнө нь уг угсардаг тоглоом олон нийтийн санал асуулгаар тэргүүлж байсан юм.
Lego гэдэг нь янз бүрийн эд зүйлсийг зохион бүтээж, угсрахад зориулагдсан эд ангийн цуглуулга тоглоом билээ. 1949 оноос хойш уг тоглоомыг Lego Group компанийн нэгдэл бүтээж ирсэн аж. Тэдний төв байр Дани Улсад байрладаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment