"Чэлси" Варан, Бэйл нарыг 200 саяар
12 минутын өмнө
Английн хөлбөмбөгийн "Чэлси" баг "Реал"-ын хоёр тоглогчийг авахаар төлөвлөж байгаа аж. Хамгаалагч Рафаэль Варан, хагас хамгаалагч Гарет Бэйл нарыг авахын тулд Роман Абрамовичийн баг 200 сая евро төлөхөд бэлэн байгаа гэнэ.Энэ улиралд Францын тоглогч Рафаэль Варан 33 тоглолтод оролцон хоёр гоол оруулжээ. Харин Гарет Бэйл 38 тоглолтод оролцохдоо 16 бөмбөг оруулж, гоолын долоон дамжуулалт өгсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment