Ирэх сонгуульд бие даагчид давамгайлна
29 минутын өмнө

Тус судалгаа их сонирхолтой бөгөөд хэрвээ маргааш сонгууль боллоо гэж үзвэл, бие даагчид тэргүүлж, араас нь МАН өнгөлж, АН бүр сураггүй байх жишээний гэнэ. Бие даагчдаас нэгдүгээрт С.Ганбаатар явж байгаа бол араас нь Г.Уянга "өнгөлж" байгаа аж.
Намуудын хувьд гэвэл, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг намтайгаа хамт унаж, амаараа шороо үмхсэн. Харин орыг нь залгасан Шийдлийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар санал авахгүй, ямар ч шийдэлд, шинэ зүйл авчраагүй бууна гэсэн яриа ч ортой болоод байгаа аж.
Тэгвэл ирэх сонгуульд бие даагчид давамгайлж, олноор төрд сонгогдох бүрэн боломж харагдаад байгаа гэнэ.
Түүнчлэн иргэдийн ярьж буйгаар "Бие даагчдын төлөө саналаа өгнө. Намд бол итгэл алдарсан. Баахан худлаа амлалт өгч гарч ирээд ямар ч сайн зүйл авчраагүй, сайхан цагт хөтөлнө гэсэн шал худлаа. Бие даагчдын тухайд хүнийг харж, мөрийн хөтөлбөрийг нь сонгоно" гэж ярьж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment