Түргэний 40 тэрэг дуудлагад гарч байна
18 минутын өмнө
Яаралтай түргэн тусламж 103-ын дуудлагын түргэний тэргийг шаардлагатай үед хурдан, түргэн шуурхай ирэхгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл байдаг. Хамгийн сүүлд гэхэд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртчихөөд байхад, нэг цагийн дараа яаралтай тусламжийн тэрэг ирсэн гэдэг.Тэгвэл албаныхны ярьж буйгаар, нийслэлд дуудлаганд явдаг 80 тэрэг байдгаас 40-ийг нь дуудлаганд явуулдаг, бүгдийг нь гаргах гэхээр төсөв мөнгө, бензин тосноос эхлээд хүндрэлтэй байдаг гэнэ. Тиймээс 40-ийг нь гаргасан бөгөөд хүртээмжтэй болж байгаа гэх ойлголтыг өгчээ.
Уг нь бол 150 тэрэг байдгаас эвдэрч, актлагдсан нь цөөнгүй байгаа аж. Түүнчлэн дуудлага хүлээн авсан даруйд 20 минутад амжиж очих ёстой бөгөөд замын бөглөрөл, хаягжилт тодорхойгүй шалтгаан энэ тэрээс болж хугацаандаа очиж чадахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment