Wednesday, March 18, 2015

Ж.Капла нарын төлөх ёстой мөнгийг эргүүлэн төлөх эсэхийг шүүхээр шийднэ

Ж.Капла нарын төлөх ёстой мөнгийг эргүүлэн төлөх эсэхийг шүүхээр шийднэ

47 минутын өмнө


Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Саусгоби Сэндс" компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарын улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх шүүх хурал болно.

Тодруулбал, тэд Монгол Улсад учруулсан хохирлоо 35 тэрбум төгрөгийг эргэн төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан. Шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм.

Тэгвэл тэдний хэргийг ирэх лхагва гариг буюу энэ сарын 25-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хурлаар тэд Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх эсэх, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэхийг хэлэлцэхээр болсон байна.

Хэрэгт шүүгчээр тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ оролцоно. Юутай ч анхан шатны шүүхээс Жастин Капла нарыг татвараа нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийж, Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсанг тогтоосон.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment