Thursday, March 19, 2015

43 жил эр хүн болж ”жүжиглэжээ”

43 жил эр хүн болж "жүжиглэжээ"

54 минутын өмнө

Египтын Луксор хотын оршин суугч Сиса Абу Даух 43 жилийн турш ажил хийхийн тулд эр хүний дүрд хувирч, тэр ч бүү хэл Египтын эрх баригчдаас "Төгс эх" хэмээх шагналыг хүртжээ. Хүүхдээ төрүүлэхээсээ хэдэн сарын өмнө бэлэвсэн хоцорсон тэрхүү эмэгтэй амьдрах ямар ч боломжгүй болсон тул нялх хүүхдээ хооллохын тулд арга буюу өдөр бүр эрэгтэй хүний хувцас өмсөж ажилд гардаг байжээ. Учир нь, Египтэд удаан хугацааны турш эмэгтэйчүүдийг ажилд авахыг зөвшөөрдөггүй байсан юм.

Өдгөө 64 настай тэрбээр олон ажил хийсний дотор тоосго, цемент зэрэг барилгын материал ачих ажлыг эрхэлж байв. Хүмүүсийн нүдэнд өртөж, зан заншлаа зөрчсөн шийтгэл хүлээхгүйн тулд тэрбээр эрэгтэй хүний хувцас өмсөж зэрэгцээ орших хотод ажиллаж байжээ.

Сүүлийн жилүүдэд Сиса Абу Даух Люксорт гутал тосолж байна. Түүний охин Худа ээж нь одоо болтол гэр бүлээ тэжээж байгааг онцлон өгүүлэв. Сиса өглөө болгон зургаан цагт босч, төмөр замын өртөөн дээр очин гутал тослох ажилдаа ордог байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment