Оюутнуудын дунд "Хотын иргэн-Хотын соёл" уралдаан зарлалаа
1 цаг 17 минутын өмнө

Тус сургуулиудын удирдлага болон оюутны холбоодын төлөөлөлтэй уулзаж "Хотын иргэн - Хотын соёл" сэдэвт болзолт уралдааны удирдамжаа танилцуулсан юм. Сургуулиудын удирдлага болон, оюутны холбоод нь саналыг хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уралдаанд багаар оролцож гэр хорооллын иргэдийг амьдрах орчныг сайжруулахад нөлөө үзүүлэхүйц мессеж, уриалга гарган олон нийтэд хүргэнэ. Мөн гэр хорооллын иргэдэд хандсан бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж, цаашид бүлгүүдээ тогтмол ажиллуулж, амьдрах орчны судалгааг хэрхэн хийснээр нь байр эзлүүлж нэгдсэн дүнг 2015 оны 06 сарын 01-ний өдөр танилцуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment