62 дугаар сургуулийн багш нар ажил хаясан хэвээрээ байна
2 минутын өмнө

Нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруултад ялагдаад, гурван шатны шүүхэд өргөдөл гаргаж байж ажилдаа томилогдсон захирал Ш.Сарантуяатай хамтарч ажиллаж чадахгүй, тэрбээр 2010-2014 оны хооронд захирал хийж байсан. Энэ хугацаандаа хамт олон болон багшийн хөдөлмөрлөх эрхийг маш ихээр зөрчсөн, удаа дараа зохих байгууллагад хандсаны улмаас ажлыг нь өгүүлсэн. Ажлаа өгсөнөөс хойш ч багш нарыг амгалан тайван байлгаагүй.
Гэтэл энэ сарын 13-нд дахин захирлаар томилогдоод ажлаа хүлээж авсан даруйдаа багш нарыг дарамталж, нэг нэгээр нь өрөөндөө дуудаж, ажил хийхэд хүндрэлтэй болгосон. Тиймээс түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэсэн албан шаардлага өгөөд, хуулийн хугацаа буюу сарын хугацаанд албан шаардлагын хариу өгөөгүй учир ийнхүү жагсаж, ажил хаялт зарлажээ. Харин хүүхдүүдийн хичээл номын хоцрогдолтыг тулгараад байгаа асуудал шийдэгдсэний дараа нөхөж хичээлээ зааж, дотооддоо зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment