Thursday, March 19, 2015

Зөвшөөрөлгүй ачааны машиныг явуулахгүй

Зөвшөөрөлгүй ачааны машиныг явуулахгүй

13 минутын өмнө

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд замын хөлдөлт гэсэлтийн үе таардаг. Иймээс энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны автомашинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай бол шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох гэнэ.

Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хариуцлагын Тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох юм. Том оврын болон ачааны автомашины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж, цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment