Дорнод аймгийн Засаг дарга хууль зөрчжээ
23 минутын өмнө

Өчигдөр Дорнод аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан болж аймгийн Засаг дарга С.Ганбат хууль бус үйлдэл гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн, төрийн болон орон нутгийн өмчит газрыг ИТХ-аар хэлэлцүүлэлгүй олгосон, аймгийн төвд байрлах Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн эзэмшүүлсэн.
Мөн аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зөрчлүүд нь тогтоогджээ. С.Ганбатыг огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад тун удахгүй хүргүүлэх бөгөөд шинэ даргыг Ерөнхий сайд хэзээ томилохыг шийдвэрлэх аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment