Хоригдол эмэгтэй амиа алджээ
1 цаг 28 минутын өмнө

Энэ сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хүмүүжигч эмэгтэй амиа алдлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар очиход 46 настай хүмүүжигч ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсан байна.
Цагдаа нар энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэхдээ талийгаач эмэгтэй хууч өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment