Кардашьян охиныхоо нүдээр тоглов
51 минутын өмнө

Ким Кардашьян, Канье Уэст нар хувцас өмсгөл, үс засалт, хэв маягтаа үргэлж өөрчлөлт оруулж байдаг тул хүмүүс үүнд нэг их гайхаад байхаа больсон билээ. Од хос олны өмнө хэт илэн далангуй хувцастай гарч ирж, үсээ янз бүрээр засуулж, хөмсгөө хусуулж, нүднийхээ өнгийг ч өөрчилдөг юм. Тэдний хувьд бол энэ нь боломжтой зүйл.
Гэтэл Кардашьян бүсгүй саяхан цахим сүлжээнд нэгэн гэрэл зураг тавьсныг үзвэл тэдний 21 сартай Норт охины нүднийх нь өнгө өөрчлөгдсөн байжээ. Нэг зурган дээр хөх нүдтэй, нөгөө дээр нь ногоон нүдтэй гарсан аж.
Хожим нь тогтоогдсоноор бол бодит байдал дээр охины нүдэнд хэн ч өнгөт линз зүүж тарчлаагаагүй гэнэ. Ким бүсгүй зүгээр л охиныхоо гэрэл зургийг нэгэн программаар янзлаад хэдхэн хормын дотор танигдахын аргагүй болгожээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment