Цагдаагаас бултахын тулд арьсаа буджээ
13 минутын өмнө

АНУ-ын Калифорни мужийн Мадэйра хотод автомашин хулгайлсан 23 настай Жозе Эспиноза гэгч этгээд өөрийгөө аргалахын тулд будаг хэрэглэжээ. Өнгөрсөн бямба гаригт цагдаа нар Эспинозагийн гэрт очтол сайн эр хууль сахиулагчдаас зугтаж чадсан байна.
Хэдэн цагийн дараа Эспиноза гэртээ эргэж ирээд өөрийнхөө нүүрийг хар өнгийн будгаар будан хар арьстан болж жүжиглэхийг оролдсон гэнэ. Мань хүний хүчин чармайлт талаар болов. Цагдаа нар хулгайч эрийг илрүүлж чадсан аж. Түүнийг маргааш өглөө нь баривчилсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment