Friday, March 6, 2015

Мянгаа дампуурч, экс эхнэрүүд нь бизнест хөл тавих нь

Мянгаа дампуурч, экс эхнэрүүд нь бизнест хөл тавих нь

1 цаг 14 минутын өмнө

"Алтны магнат" гэх тодотголтой "Монгол газар"-ын баян захирал Ц.Мянганбаяр өр татварын улмаас шүүхээр орж өнгөрсөн сард дампуурлаа зарласан билээ. Түүнийг сайхан хүүхнүүдийн эрлэг гэх бөгөөд экс эхнэрүүд олонтой нэгэн. Одоо отгон эхнэртэйгээ хамт амьдарч байгаа түүний хувьд бизнест хөл тавихааргүй болсон бололтой. 2016 онд Ховд нутгаас сонгуульд нэр дэвшинэ гэсэн нь ч талаар болов. Харин хөрөнгө мөнгөтэй байсан үедээ экс эхнэрүүд болох Д.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэг нарт овоо ахиухан хөрөнгө таслаж, банкинд мөнгө хийж өгсөн гэдэг.

Ийнхүү Ц.Мянганбаяр дампуурсан эл үед эксүүд нь өөрсдийн гэсэн нэрийн бизнесээ эхлүүлж бизнесийн салбарт хөл тавьж байгаагаа олон нийтэд дуулгаад байна. Пүүжээ шоу бизнест хөл тавих гэж байгаагаа зарлаад авсан. Нөхрөө халамжлан, хүүхдээ асарч, жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн тэрбээр гадаадаас загвар өмсөгчид урьж, ирэх тавдугаар сард дотуур хувцасны том шоу хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Харин ард түмний миссээр тодорсон Д.Ариунцэцэг нь "Хайрмаа" нэртэй агентлагаа байгуулахаар болсон сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment