Wednesday, March 18, 2015

Дюрэнт эргэн ирэв

Дюрэнт эргэн ирэв

26 минутын өмнө


"Оклахома Сити Тандер"-ын довтлогч Кэвин Дюрэнт баруун хөлөндөө хийлгэсэн хагалгааны дараа сагсан бөмбөгийн талбайдаа эргэн ирэхэд ойрхон болжээ. Тэрбээр маргааш буюу баасан гаригт эсвэл ням гаригт тоглолтын талбай дээр гарч ирж магадгүй байна. Түүнийг багийн бүрэлдэхүүнд оруулах тухай асуудлыг бэлтгэлийн үр дүнгээс хамаарч шийдэх юм.

Тэрбээр "Тандер" багийн сүүлийн 13 тоглолтод оролцоогүй байна. "Оклахома"-гийн хувьд шилдэг довтлогчгүйгээр найман тоглолтод ялалт байгуулж, тавд нь ялагдал хүлээжээ. "Тандер"-чууд "Нью-Орлеан Пэликанс" багтай плэй-оффт тоглох эрхээ олж авахын тулд Баруун бүсийн наймдугаар байрын төлөө ширүүн өрсөлдөж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment