Ельцины лимүзин 1.5 сая евро
42 минутын өмнө

Jamesedition.com цахим хуудас дээр Зөвлөлтийн үеийн ЗИЛ-41052 загварын хуягласан лимүзин машин худалдах тухай зар гарчээ. Түүнийг эзэмшигч машиныхаа төлөө 1.5 сая евро авахыг хүсэж буй аж. ЗИЛ-41052 нь өдгөө Москвад байгаа бөгөөд одоогийн байдлаар 29403 километр явсан байна. Уг машин 7.7 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, 313 морины хүчин чадалтай юм.
Лимүзин нь 5.5 тонн жинтэй бөгөөд цагт 190 километр хурдлах чадвартай аж. Түүний уртын хэмжээ 6,339 метр, өргөн нь 2.088 метр, өндөр нь 1.540 метр бөгөөд хар өнгөтэй. Доторхи нь саарал, хуяглалын ангилал нь 12V юм. Энэхүү лимүзинээр 1989-2007 онд Михаил Горбачев болон Борис Ельцин нарыг зөөж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment