Рассел Уэстбрук томров
10 минутын өмнө

"Оклахома-Сити" багийн холбон тоглогч Расселл Уэстбрук өөрийг нь энэ улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болох ёстой гэсэн яриа гарсныг үл ойшоож байгаагаа хэлжээ.
26 настай сагсан бөмбөгч залуу энэ хэргэмийг авах ёстой хүмүүсийн тоонд ороод байгаа юм. Тэрбээр өөрийн багийн сүүлчийн 10 тоглолтод найман удаа трипл-дабл хийсэн билээ.
"Би зүгээр л талбай дээр гараад чадах зүйлээ хийдэг. Миний ажил бол талбай дээр гарч, ажлаа өндөр түвшинд хийхэд оршдог. Намайг энэхүү хэргэмийг авна гэж хэлж байгаа хүмүүст баярлалаа. Гэхдээ надад энэ бүхэн хамаагүй" хэмээн Уэстбрук хэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment