Хүүхдээ гудамжинд орхижээ
44 минутын өмнө

Энэ сарын 16-нд Баянгол дүүргийн 22-р хороо буюу Бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байжээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиж шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон аж. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ.
Азтай бяцхан охин амьд байсан төдийгүй Эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байсан гэнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлжээ. Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсоныг тогтоохоор шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment