Кирстен Данст жирэмсэн үү?
27 минутын өмнө
Саяхны нэг өдөр Холливудын жүжигчин Кирстен Данст өөрийн ээжтэйгээ Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар үдийн зоог барьжээ. Папарацци нар түүний өмсгөл дор мэдэгдэхүйц томорсон гэдэс байгааг олж харсан байна. Машинаасаа буугаад гэрэл зурагчид байгааг харсан Кирстен бүсгүй гэдсээ цүнхээрээ халхлахыг оролдсон аж.
Хагас жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр хүүхэд төрүүлэхэд бэлэн болсон гэдгээ өгүүлсэн билээ. Тэгэхэд Кирстен "33 нас гэдэг анхны хүүхдээ төрүүлэхэд тун боломжтой нас юм. Би ээж болоход бэлэн гэдгээ мэдэрч байна. Түүнээс гадна миний хоёр найз бүсгүй одоо жирэмсэн байгаа" гэж хэлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment