Wednesday, March 18, 2015

Христо Стоичков мэдэмхийрчээ

Христо Стоичков мэдэмхийрчээ

58 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн домогт довтлогч асан Болгарын хөлбөмбөгч Христо Стоичков Роналду, Месси нарын өрсөлдөөний талаар юу бодож явдагаа ярьжээ.

"Энэ хоёрын тухайд ярьвал хэн ч ур чадварыг нь үгүйсгэхгүй байх. Месси өдгөө гайхалтай байгаа. Харин Криштиану яг одоо бол бага зэрэг эвгүй үеийг туулж буй. Гэхдээ бүгд л үүнийг даван туулдаг юм. Магадгүй, Роналду Мессигийн талаар бодоод хэцүүдэж байгаа биз. Гэхдээ би түүний юу бодож байгааг мэдэхгүй юм. Лео өдгөө Пеле, Марадона, Кройфф нартай эн зэрэгцэж байгаа хүн. Энэ бүхэн Роналдуг хэцүүдүүлж байгаа байх. Яагаад гэвэл түүнийг зөвхөн Месситэй л адилтгаж байгаа" хэмээн Стоичков хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment