Wednesday, March 18, 2015

“Сувилахуй” өрхийн эмнэлгийн эмч ажилтнаа халав

"Сувилахуй" өрхийн эмнэлгийн эмч ажилтнаа халав

34 минутын өмнө

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны "Сувилахуй" өрхийн эмнэлгийн эрхлэгч, их эмч Нарантуяа гэгч эмэгтэй, ёсзүйн зөрчил гарган улмаар ажилтнаа ямар ч үндэслэлгүйээр ажлаас нь халжээ. Хохирсон тус эмнэлгийн эмч, сувилагч нар яам болоод Нийслэлийн эрүүл мэндийн газарт гомдлоо гаргасан ч ямар ч тус нэмэр болоогүй төдий халсан ажилтнуудаа "Шүүхээр явж юм олж долоогоорой" хэмээн загнаж дарамталсан байна.

Түүнчлэн тус эмнэлгийн бараг залгаа, мөн цонхыг нь хааж сүндэрлэсэн баар цэнгээний газрын эздээсээ 2.5 сая төгрөг хахуульд аваад, улмаар эмч, сувилагч нартайгаа хувааж авна гэж хэлээд тэдэндээ өгөөгүй гэнэ. Түүнээс гадна байгууллагынхаа машиныг хувьдаа унаж, бусдаас авлига авсан гэх баримтыг хохирогчид дэлгэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment