Моуриньюгийн хүү "чаг чаг" хийв
56 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Чэлси" багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньюгийн хүү "Фулхэм" багийн өсвөрийн шигшээгийн хаалгач билээ. Тэрбээр Английн Премьер лигийн 29 дүгээр тойрогт "Чэлси" баг "Саутгэмптон"-той учирч, 1:1-ээр тэнцсэний дараа цэнхэрүүдийн хөгжөөн дэмжигчид хагас хамгаалагч Сеск Фабрегасыг исгэрсэнийг ихэд шүүмжилжээ. Испани тоглогч муу тоглосон ч бүхэлдээ бол тоглолтыг багаараа нураасан гэдгийг тэрбээр онцлов.
"Яагаад Фабрегасыг муулаад байгааг ер ойлгохгүй юм. Энэ тоглолтыг тэд багаараа нураалаа шүү дээ. "Чэлси"-гийн хөгжөөн дэмжигчид таагүй үйлдэл гаргадаг. Гэхдээ энэ удаагийнх арай дэндлээ. Манай хөгжөөн дэмжигчид шившигтэй байлаа" хэмээн Моуриньюгийн хүү өөрийн Инстаграм дээр бичжээ.
Түүний энэ мэдээлэл Британийн хэвлэлүүдийн анхаарлыг татангуут португал мэргэжилтний хүү тэрхүү аккаунтаа устгасан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment