Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар мөнгө хураажээ
56 минутын өмнө

Тодруулбал, тус цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхэд бүрээс тоглоом авна хэмээн 40 мянган төгрөг хурааж авч байна гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу 67 дугаар цэцэрлэгт НМХГ-аас шалгалт хийхэд, тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь эцэг эхийн хурлаар "Бид хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэгт тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх сургалттай танилцаж, хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно" гэж хэлжээ.
Эцэг, эхийн зөвлөлийн гишүүд нэг эцэг эхээс 10.000-48.000 төгрөгийг хураан авч нийт 12.5460 мянган төгрөгийг эрхлэгч С.Мөнхцэцэгт өгсөн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар ангиудад тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэгт байхгүй, хурааж авсан эцэг, эхчүүдийн гарт байсаар байгаа аж. Эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2010 онд мөн хууль бусаар хандив хураан авч, шийтгэврийн арга хэмжээ авч байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment