Tuesday, March 17, 2015

IKEA нуугдаж тоглохыг хориглов

IKEA нуугдаж тоглохыг хориглов

1 минутын өмнө

IKEA сүлжээ дэлгүүр дотроо нуугдаж тоглохыг хориглосноор Голландын хэдэн арван мянган хүний төлөвлөгөөг нураажээ. Тус дэлгүүрийн удирдлага аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэрийг гаргасан байна.

"Иймэрхүү байдлыг хянахад хүндрэлтэй. Хүмүүс манай дэлгүүрүүдэд аюулгүй байгаа гэдэгт бид итгэлтэй байх ёстой. Гэхдээ энэ нь амаргүй зүйл. Тэд хаана байгаа нь мэдэгддэггүй юм шүү дээ" хэмээн тус сүлжээ дэлгүүрийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

IKEA-гийн дэлгүүр дотор үй олноороо нуугдаж тоглох үйл ажиллагаанд 63 мянга орчим хүн оролцох байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь буюу 32 мянган хүн Эйндховен хотод байдаг их дэлгүүрийг сонгосон бол 19 мянга нь Амстердам дахь дэлгүүрийг, 12 мянга нь Утрехтын дэлгүүрийг сонгосон аж. Голландчууд бельгичүүдийн араас замнахыг хүссэн бололтой.

Бельгичүүд өнгөрсөн жилийн зун IKEA-гийн дэлгүүр дотор нуугдаж тоглосон удаатай. Тэгэхэд уг сүлжээ дэлгүүрийн төлөөлөгчид албан ёсоор зөвшөөрөл өгсөн билээ. Тэрхүү үйл ажиллагаанд 500 орчим хүн оролцсон юм. Тэр хүмүүс хөргөгч, зөөлөн тоглоом, цүнхэн дотор хүртэл нуугдаж байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment