Голомт банк, Монгол Унгарын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ шатанд гаргана
20 минутын өмнө

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох шинэ гүүр болж өгөх төдийгүй, харилцан мэдээллээр хангах, санхүүгийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилготой байгуулагдсанаараа онцлог юм.
Уг гэрээнд Голомт Банкийг төлөөлж Хөрөнгө Оруулалтын Банк хариуцсан Тэргүүн Дэд Захирал Л.Болормаа, "Мажаар Трейд Хаус" ХХК-ийг төлөөлж Ерөнхий Захирал Ризак Шандор нар гарын үсэг зурлаа.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment