Monday, March 30, 2015

Б.Энэбиш эх орондоо ирэх эрхгүй

Б.Энэбиш эх орондоо ирэх эрхгүй

1 цаг 6 минутын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Энэбиш хилийн чанадад чимээгүйхэн нам гүм амьдарч байна. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад тэрбээр оргон зайлсан гэгддэг. Одоог хүртэл ирээгүй тэрбээр "Би гэмт хэрэг үйлдээгүй. Намайг хилсээр хэлмэгдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн тулгасан" гэх албаны тайлбарыг удаа дараа өгсөн ч хуулийн байгууллага хүлээж аваагүй юм.

Харин дараагийн дарга болох Я.Батсуурийг мөн цагдан хорьсон байгаа билээ. Б.Энэбишийн хувьд эх орондоо ирэх эрхгүй болчихоод байгаа гэнэ.
Тэрбээр "Би гэмт хэрэг үйлдээгүй. Засгийн даалгавар биелүүлсэн шүү" хэмээн "алга болсноосоо" хойш хоёр ч удаа захидал бичиж, онлайн ярилцлага өгсөн байдаг.

Сү.Батболд 2012 оны сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг бодож "Эх орны хишиг" гэсэн амлалтыг биелүүлэх гэж "Тавантолгой"-г барьцаалж, "Чалко"-гоос 350 сая ам.доллар авсан. Ингэж байж 21 мянгыг тараасан гэдэг. Эцэст нь Б.Энэбиш хэрэгт унаж, камазны хэдэн дугуй компанидаа шахсан, мөн "Чалко"-гийн мөнгөний зарцуулалтаар буруутгагдахад хүрсэн гэх яриа ч бий.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment