Monday, March 30, 2015

Т.Аюурсайхан буруудав

Т.Аюурсайхан буруудав

2 минутын өмнө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэтэрхий сайн ажиллаж байгаа нэрийдлээр зарим нэгэн албан байгууллагын ажлыг нь үгүйсгэж, буруутгаж эхэлсэн нь сайн нэр сонсохооргүй болов. Нийслэл болон Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнийг буруулахын тулд нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж, мөн сүүлийн үед машины дугуй түгжих бизнесийг холбогдох газруудаас нь хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эл үйлдэл ард иргэдэд таалагдахгүй, мөн ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг нэртэй ШӨХТГ-т энэ талаар гомдол санал ихээр ирэх болсон. Тэгвэл асуудлыг шалгаж үзсэн Т.Аюурсайхан хууль бусаар машин тэргийг ачиж байсан үйлдэл нь буруутай, түүнчлэн машинаа ачуулахад 70-80 мянган төгрөг төлдөг нь бас буруу.

Тиймээс иргэд тэр мөнгөө шүүхэд хандаж, мөнгөө эргүүлж олж авах боломжтой гэсэн мэдээлэл хийсэн нь Нийслэлийн захиргаа болон Замын цагдаагийн удирдлагуудыг бухимдахад хүргэв. Т.Аюурсайхан "Бат-Үүл иргэдийг чирэгдүүлж байхын оронд мөнгийг нь шууд гаргаад эргүүлээд олгочихсон нь дээр" гэж хэлсэн нь бүр дайран дээр давс нэмэхтэй адил болов. Тэгвэл нөгөө тал шат шатны шүүхээр явж, шүүхийн шийдвэрийн дагуу жолооч нарын мөнгийг эргүүлэн олгох эсэх асуудлыг шийднэ гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment