Thursday, March 19, 2015

Г.Дэнзэнг эргэж ирэх үү?

Г.Дэнзэнг эргэж ирэх үү?

1 цаг 3 минутын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлаад удаж байна. Түүний биеийн байдал муудсан тул өмгөөлөгчид нь батлан даалтад гаргах хүсэлтийг прокурорын байгууллагад тавьсан ч хүлээж аваагүй байна. Учир нь, түүний хэрэгт хамсаатан болох Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнг Германаас ирж байцаалт мэдүүлэг өгтөл нь суллахгүй хэмээн "чангалжээ".

Харин Г.Дэнзэнгийн хувьд Германд сургалтад сууж байгаа бөгөөд дуусгаад эх орондоо очно гэсэн утга бүхий захидлыг илгээсэн байдаг. Ийнхүү 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон Я.Батсуурийг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Харин Г.Дэнзэнг хорьж шалгах нь тодорхой тул тэрбээр лав эргэж ирэх нь худлаа болж байх шиг байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment