Өөскө эсрэг дүр бүтээхийг хүсдэг
1 цаг 9 минутын өмнө
"ТВ коктэйль" хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргалыг өөрт оноосон дүрээ маш чадварлаг сайн бүтээж чаддаг жүжигчин хэмээн үзэгч фэнүүд нь үнэлдэг. Түүнийг эсрэг дүрээс илүү инээдмийн дүрийг тун чадварлаг бүтээдэг гэдэг. Хамгийн сүүлд "Содура" уран сайхны кинонд таван охинтой мундаг аавын дүрийг бүтээсэн.Энэхүү киноныхоо талаар тэрбээр "Хөвсгөлд орон сараар киноны зураг авалтад ороход гайхамшигтай санагдсан. Талын нүүдэлчин айлын амьдралыг би мэднэ. Харин цаатнууд тэс өөр. Урцандаа жилийн дөрвөн улирал амьдарна. Хэдийгээр хамгийн хүйтэн нөхцөлд, хэцүү бэрх орчинд байгаа ч амар амгалан аж төрнө. Хөвсгөл жинхэнэ амар амгалангийн орон. Тэгээд би цаатнууд маань хөгжил дэвшлийн шуурганд өртөлгүй, онгон зэрлэг байгаль дээрээ өөрсдийнхөөрөө амьдраасай гэж хүсдэг болсон" гэжээ.
Харин жүжигчин залуугийн хувьд эсрэг дүрийг бүтээхийг маш их хүсдэг бөгөөд найруулагчид түүнийг эсрэг дүрд тохирохгүй царайтай хэмээн "голдог" байна. Гэхдээ тэрбээр үзэгчдэд үзэн ядуулсан жинхэнэ эсрэг дүр бүтээх юмсан гэж үргэлж бодож, хүсэж явдаг ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment