Леброн Жэймс "Их гурвал"-д итгэдэг
27 минутын өмнө

"Кливлэнд Кавальерс"-ын довтлогч Леброн Жэймс багийн тоглогчдын нөхөрсөг харьцаа л амжилтад хүргэдэг гэдэгтэй санал нийлэхгүй гэдгээ өгүүлжээ. Гэхдээ "Морин цэргүүд"-ийн амжилт түүний болон Кайри Ирвинг, Кэвин Лав нарын харилцан уялдаа холбооноос ихээхэн хамаарах гэнэ.
"Хүмүүс сайн найз нөхдийн харьцаа гэх сэдвээр их ярьцгаах юм. Нэгдүгээрт, NBA-д надад гурван сайн найз бий. Эд бол Кармело Энтони, Крис Пол болон Дуэйн Уэйд. Тэгээд мэдээж манай багийн андууд байх нь тодорхой. Бид сайн найзууд биш ч нэг л зорилгын төлөө хамтдаа тэмцэж байгаа. "Их гурвал" үнэхээр л "Их мундаг" байх ёстой. Бид амжилтад хүрэхийн тулд "хааз"-н дээрээ зэрэг гишгэх хэрэгтэй болов уу" хэмээн "Хаан" Жэймс өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment