Thursday, March 5, 2015

“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” Филармонид болох тоглолт эрэлт ихтэй байна

"Бүсгүй минь инээмсэглэж яваарай" Филармонид болох тоглолт эрэлт ихтэй байна

58 минутын өмнө


Эрхэм үзэгч та удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар "Мартын 8"-нд ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ цаг мөчид улсын Филармонийн уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тоглодог "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолтоо 03-р сарын 07-ны 19.00 цагаас өөрийн байранд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Хэдийгээр баярын тоглолт их байгаа ч уламжлал болон жил бүр тоглодог болохоор энэхүү тоглолтын билет маш эрэлт ихтэй байгаа сурагтай.

"Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолтонд улсын Филармонийн дуучид эх үрс, элбэрэл хайрын тухай олон сайхан дууг Баян монгол чуулгын хөгжимчидтэй хамтран дуулж үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болжээ.

Тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байгаан байна.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 7014-8012, 8800-4849, 9904-5517 дугаарын утсаар тодруулна уу.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment