Friday, March 6, 2015

Ховдын гурван суманд малын шүлхий гарчээ

Ховдын гурван суманд малын шүлхий гарчээ

37 минутын өмнө

Тус аймгийн Булган, Үенч суманд малын шүлхий өвчин гарч, одоогоор хорио цээрийн дэглэм тогтоожээ. Баян-Өлгий аймгийн Булган суманд ч мөн малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Ийнхүү дөрвөн хоног нууц байдалд байсан мэдээлэл олон нийтэд ил болж, салбар хариуцсан удирдлагууд нь ч хүлээн зөвшөөрч, лабораторийн шинжилгээгээр шүлхий болохыг нь тогтоосон гэнэ. Тиймээс Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоож, ОБЕГ-аас Ажлын хэсэг гарган ажиллуулж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар Ховдын хоёр сумын нийт 269 мянган малд вакцин тарьжээ. Харин Мал эмнэлгийн үржлийн газраас дээрх аймгийн сумдуудад 198 мянган тун вакцин хотоос ачуулсан байна. Тэдгээрийг сэжигтэй бүсэд байгаа малд тарих аж. Энэ вакцин Хятадаас орж ирсэн хөлдүү вакцин байж магадгүй гэсэн хардлага байгаа ч үүнийг албаныхан болон вакцин нийлүүлсэн компанийн удирдлагууд үгүйсгэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment