Wednesday, April 1, 2015

Канадын компанийг жийсний төлөө 100 сая доллар төлөхөөс аргагүй болжээ

Канадын компанийг жийсний төлөө 100 сая доллар төлөхөөс аргагүй болжээ

33 минутын өмнө

Монгол юугаар баян билээ, мэдээж хэрэг газрын баялгаар баян. Тиймдээ ч харийнхан биднийг газар доорх баялгаа үнэд хүргэж чаддаггүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж чаддаггүй өөдгүй муусайн "Алтан дээр суусан гуйлгачид" хэмээн хэлдэг нь нууц биш ээ.
Нэгэн цагт оросуудын илрүүлсэн Дорнод аймаг дахь Ураны орд газрыг 2009 онд Канадын "Хан Ресурс" компани тусгай зөвшөөрлийг нь эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байв.

Гэтэл нэг л нартай өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас "Хан Ресурс"-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагааг нь зогсоожээ. Ийнхүү монголчууд томоохон хөрөнгө оруулагчаа хөөж гаргасны нэгэн жишээ нь энэ юм. Харин үлэмж хэмжээний алдагдал хүлээсэн Канадын компани зүгээр сууна гэж юу байхав. Тэд Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 300 сая гаруй долларыг Монголын Засгийн газраас нэхэмжлэв. Энэ асуудал шийдэгдтэл хав дараастай байсан бөгөөд Монголын тал ялалт байгуулна гэдэгтээ эхнээсээ л итгэлгүй байсан нь тодорхой харагдаж байна.

Юутай ч Арбитрын шүүхээс "Хан Ресурс"-ын талд шийдвэр гарч Монголын Засгийн газраас нөхөн төлбөр болгож 100 сая ам.долларыг Канадын компанид төлөх нь зүйтэй гэж үзсэн тул дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн үлгэр болж дуусав.
Үүнээс цааш заргалдах газар үгүй тул монголчууд бид зүгээр байж байгаад л 200 тэрбум төгрөгний өрөнд уначихлаа. Сураг сонсвол, Оросын Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үеэр Канадын компанийг жийж, оронд нь оросууд орж ирэх тухай нууцаар тохирсон гэх мэдээлэл бий.

Нөгөөтэйгүүр, аль 2005 оноос Францын "Арева" компани ураны олборлолтыг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар Цөмийн энергийн газрыг шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн татан буулгаж, ердөө Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт харьяалуулжээ. Үүнээс харахад Монголд ураны олборлолт түр зуур зогсонги байдалд орж, хүрээгээ тэлэхгүй нь харагдаж байна. Одоогийн Засгийн газрын баримталж буй бодлогоор бол дан ганц "Арева" компани л Монголд уран олборлох давуу эрхийг эзэмшиж байгаа гэнэ.
Харин бусад ураны орд газрын лиценз эзэмшигчдийн хувьд тусгай зөвшөөрлийг нь цуцалж, хүчингүй болгосон гэх яриа хүчтэй яригдаж эхэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment