Wednesday, April 1, 2015

С.Эрдэнийг олон тэрбумын хэрэгт шалгах уу?

С.Эрдэнийг олон тэрбумын хэрэгт шалгах уу?

35 минутын өмнө

Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн мөнгөөр цалинждаг хэсэг хүмүүс бий. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа шуугиж байсан. Тэр бүү хэл, Баянгол дүүрэгт дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргидаг тухай ярих нэг нь бий. Үнэхээр С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийг эзэгнэжээ.

Тиймдээ ч Баянгол дүүргийг "Эрдэнэ вангийн хошуу" хэмээн хошигнодог болсон байна. Шалтгаан нь тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүн өөрийн хамаатан садан, үр хүүхэд, найз нөхөд хэн байдгийн бүгдийг нь ажилтай орлоготой, бүр том албан тушаалд томилдог гэдэг. Түүнийг хуулийн байгууллага шалгадаггүй, шалгасан ч хэргийг нь тас нуун дарагдуулдаг гэх яриа олны дунд бий.

Тэгвэл С.Эрдэнэ сайдыг олон тэрбумын хэрэгт шалгаж байгаа гэх шуум сонсогдов. Эхнээсээ НДЕГ-ынханг баривчлаад эхэлсэн юм. Хуулийн байгууллагаас энэ талаар тодруулахыг хүссэн ч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment