Monday, April 6, 2015

Ажлаасаа үндэслэлгүй халагдсан 200 гаруй хүн бий

Ажлаасаа үндэслэлгүй халагдсан 200 гаруй хүн бий

Өнөөдөр 11 цаг 24 минут

Шийдлийн Засгийн газрын сайд нар салбараа цэвэрлэж, хэрэггүй орон тоог цөөлж, цомхотгож байгаа гэх нэрийдлээр алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж байгаа билээ.

Хамгийн гол нь ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс үндэслэлгүйгээр халж байна хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, гэнэт халагдсаныхаа мөнгийг олж авахаар хөөцөлдөж эхэлсэн сурагтай.

Хамгийн сүүлд л гэхэд Өргөдлийн байнгын хороонд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэх 200 гаруй хүн ханджээ. Үүнээс хамгийн олон нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамнаас халагдчихаад байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment