"Босоо хөх монгол" бүлгэмийнхэн гүтгэгдсэн үү?
1 цаг 24 минутын өмнө
Бурхан халдун төрийн тахилгат ууланд явж байсан өвөрмонголчуудыг "Босоо хөх монгол" бүлгэмийнхэн сөгдүүлж дээрэлхсэн гэх мэдээлэл сошиал ертөнцөөр цацагдаж, тэдэнд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан.Тэгвэл дээрхи бүлгэмийнхэн эл мэдээллийг үгүйсгэж, "Харин ч бид хэрүүлийг таслан зогсоосон. Гэтэл биднийг дээрэлхэж сөгдүүлсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, гүтгэж байна. Тиймээс гүтгэлгийн шинж чанартай худлаа мэдээлэл тараасан нөхдүүдтэй хариуцлага тооцно. Бурхан халдун уулын байгаль орчны байцаагч бас худлаа мэдээлэл өгсөн. Ийнхүү ард түмнийг хооронд нь хагаралдуулж, хэл ам хэрүүл тэмцэл хиймээргүй байна" гэдгийг тус бүлгэмийн тэргүүн мэдэгдээд байгаа ажээ.
"Эсрэг мэдээ тарааж, хятадуудыг зодсон, дарамталсан болгож байгаад үнэхээр харамсалтай байна. Бидний үйл ажиллагааг дандаа ингэж харлуулж байдаг юм шүү дээ" гэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment