Идэр насандаа 21 жилийн ял сонсчээ
Өчигдөр 15 цаг 41 минут

Энэхүү аймшигт хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Мөнхбатад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ялын зарим хэсэг болох нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment