Tuesday, April 28, 2015

Бага, дунд ангийнхан хонхны баяр тэмдэглэхгүй

Бага, дунд ангийнхан хонхны баяр тэмдэглэхгүй

Өчигдөр 16 цаг 20 минут

Жил бүрийн өдийд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн эрдмийн баяр тохиож, баяраа тэмдэглэх гэж хөөрцөглөсөн хүүхдүүд, үр хүүхдээ хүнээс дутуугүй гоё сайхан хувцаслаад баярлуулчих санаатай байдгаа барах эцэг, эхчүүд хаа сайгүй таардаг. Эрдэм мэдлэг эзэмшсэнээ тэмдэглэх зорилготой энэхүү баяр маань асар их зардал, чамирхал, хавтгайрсан архидалт болж өнгөрдөг жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй.

Тэр ч бүү хэл, бага, дунд анги төгсөж байгаа хүүхдүүд хүртэл хонхны баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхээ хөөрхөн торгоод авдаг. Харин энэхүү хөл толгойгүй тэмдэглэх болсон баярыг хэрхэн хянаж ажиллаж буй талаар Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбооны удирдлагууд хамтран мэдээлэл хийлээ.

Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 213 сургуулийн нийт 26102 сурагч, их, дээд 94 сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын оюутны холбоо, нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хонхны баярыг "Эрдмийн баяр" болгон тэмдэглэж байгаа бөгөөд төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулж, гэрчилгээ олгох, шагнах урамшуулах үйл ажиллагаа явуулах аж. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан 1, 5, 9 дүгээр анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглосон гэдгийг хэлжээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиудад ижил тэгш үйлчлэх юм байна. Төгсөлтийн баярын арга хэмжээ нь ес, арванхоёрдугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд, нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг, эх сурагчдаас хавтгайруулан мөнгө хураахгүй байх чиглэлийг баримтлах аж. Энэ ажлыг зохион байгуу- лахдаа дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирлуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөжээ.

Үүнд:
1.Төгсөгчдийн "Эрдмийн баяр"- ыг нэгдсэн удирдлага зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах талаар мэдээлэл өгч арга зүйгээр хангаж ажиллах,

2.Төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэхдээ тайлант өдөрлөг , гэрчилгээ гардуулах ёслол болгон нэгдсэн зохион байгуулалттайгаар зохион байгуулах,

3."Эрдмийн баяр"-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг шагнах урамшуулах , тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах,

4.Дүүргийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны Засаг дарга нарт мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэр гийлэх чиглэлээр хамтран ажиллах,

 5.Баярын үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийг татан оролцуулах тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах,

6.Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгөн хураамж авахгүй байх эцэг, эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулах тал дээр нэгдсэн зохион байгуулалт хийж, хяналт тавьж ажиллах,

7."Эрдмийн баяр"-ын өдөр дүүрэг бүр нэг бүтээлч ажил санаачлан зохион байгуулах. Зохион байгуулсан ажлын үр дүн тайланг нэгтгэн ирүүлэх зэрэг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Түүнчлэн хонхны баяртай хол боотой зохи цуулалт, хя- налт шал галтыг цагдаагийн байгууллагын албан хаагчид хийж байгаа гэнэ. Төгсөлтийн баяртай холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зүй зохистой амрах чиглэлээр дээрх байгууллага холбогдох ажлыг зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment