60 цаг хөгжим тогложээ
1 цаг 5 минутын өмнө

Норвегийн орган хөгжимчин Нина Ирслингер энэ гайхалтай хөгжмийн зэмсгээр хамгийн удаан тоглож дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр уг хөгжмийн ард 60 цаг сууж тоглосон байна. Мөн Нина хөгжим тоглонгоо өөрийн 60 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн аж. Тэрбээр хөгжим тоглосон цаг болгоноо өөрийн амьдралын жил бүрт зориулжээ.

Хоол идэж, амрахын тулд багахан завсарлага авч байсан энэ эмэгтэй унтаж чадаагүйдээ л харамссан гэнэ. Хоёр шөнийн дотор тэрбээр хоёрхон удаа л нийтдээ 35 минут дугхийсэн юм. Энэ бүх хугацаанд түүнийг хамаатан саднууд нь, найз нөхөд нь, сүмийн сүсэгтнүүд дэмжин "хөөргөж" байжээ.
Өдгөө Нина Ирслингер сургуульд багшилдаг аж. Тэрбээр Гиннесийн амжилтын номд ийнхүү хоёр дахь удаагаа бичигдэж байна. 2009 онд тэрбээр товчлуурын ард 36 цаг суусан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment