Хотын мээр хас тэмдэг зүүсэн хэнийг ч хотод явуулахгүй
1 цаг 13 минутын өмнө
Хотын мээр Э.Бат-Үүл хогны ногоон уутнаас болж багагүй шүүмжлэлд өртөж, улмаар уг уутаа гаргахаа болих шийдвэр гаргасан билээ. Гэтэл захирагч маань дахин ард түмнийхээ шүүмжлэлд өртөж, ард түмнээ өмөөрч хамгаалдаггүй байж, Бурхан халдунд дур зоргоороо авирлаж явсан хятадуудыг өмөөрч, тэднээс уучлалт гуйж "тэнэгтлээ" гээд ярьж, бичиж байгаа.Харин Э.Бат-Үүлийн хувьд "Босоо хөх монгол" бүлгэмийхэн өвөрмонголчуудыг дарамталж сөгдүүлсэн гэх баримтыг дэлгэсэн аж. Түүнчлэн дээрх этгээдүүдийг шалгах нь зөв гэж хуулийн байгууллагынханд хэлжээ. Тэгвэл эл үйлдлээс болж эрхэм мээр Э.Бат-Үүл Улаанбаатарын нутаг дэвсгэрт хас тэмдэгтэй хүн явуулахгүй тухайгаа мэдэгдэв.
Тэрбээр "Би нэг зүйлийг хэлье. Ер нь тэр хас тэмдэг зүүчихсэн яваа улсуудад би бол шууд шаардлага тавьж байгаа. Тэр Гитлерийн хэрэглэдэг хас тэмдгийг зөвшөөрөхгүй шүү, хотод гэж. Тэрийгээ болиорой, та нар" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment