Saturday, April 11, 2015

621 өдөрт дэлхийг тойрчээ

621 өдөрт дэлхийг тойрчээ

Өнөөдөр 13 цаг 1 минут


Саяхан Английн Вулакомб хотын 34 настай иргэний санаанд оромгүй аялал дуусчээ. Бармэн ажилтай Кэвин Карр гэгч 621 өдрийн турш 26322 километр газрыг туулж, урьд нь тогтоогдсон дэлхийг явганаар тойрон аялсан амжилтыг нэг өдрөөр давсан байна.

Энэхүү санаанд оромгүй чиглэлийг сонгон явахдаа Карр өдөртөө доод тал нь 42 километр явж байсан нь 621 өдрийн туршид өдөр бүр марафон гүйлтийн зайн хэмжээг туулсантай адил байгаа аж.

Ингэж гүйхдээ тэрбээр аяны хэрэгсэл бүхий тэргэнцэрээ түрж явсан бөгөөд түүний жин 130 килограмм байжээ. Аяллын хугацааны туршид Кэвин Карр 26 улсын хилээр нэвтэрч, 16 ширхэг пүүз элээсэн гэнэ. Энэ хугацаанд тэрбээр бараг 20 килограмм жин хаясан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment