Saturday, April 11, 2015

Мэргэжлийн хяналтын байцаагчид ингэж ажилладаг уу?

Мэргэжлийн хяналтын байцаагчид ингэж ажилладаг уу?

Өнөөдөр 12 цаг 57 минут

Мэргэжлийн хяналтын байцаагчидтай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг билээ. Тэгвэл нэгэн байцаагч албан тушаалаа ашиглаж, "Эмийн сан" шалган явж байхдаа өвчтэй эмээд нь хэрэгтэй байгаа эмийг торгож байгаа нэрийдлээр авсан гэх мэдээлэл сошиал ертөнцөд тархсан нь хэл ам дагуулаад байна.

Цахим хуудсанд оруулсан эл мэдээнд "МХЕГ-ын байцаагч жаахан охиныг шалгана гээд эхнэрийн ажилладаг эмийн санд оройхон ороод ирэв. Шалгалаа. Нэг эм улсын бүртгэлгүй байна гэж байх юм. Торгохоор болов. Гэтэл эрхлэгч нь ирээд нөгөө байцаагчид ЭМЯ-ны нэг бичиг үзүүлээд ажлаа мэдэж байж шалгаж бай л даа гэсэн үг хэлэв. Гарахдаа эмээ өвчтэй байгаа ийм ийм эм өгөөдөх гээд шуудхан хэлж байх юм. Ингээд төлбөрийг нь хийлгүйгээр 60 мянган төгрөгийн эм аваад гарав. Эрхлэгч бүсгүй нь, "Энэ ч бас яахав, зарим нь төдөн зуун мянган төгрөг зээлээч энэ тэр гэнэ шүү дээ. Тэгээд сураггүй болдог юм" гэв. Манайхан ингэж л цагаандаа гарсан байна даа. Түүнд хажууд нь нэг гадны хар юм зогсож байна гэдгийг тоож байгаа юм алга. Ер нь ичиж эмээнэ гэдэг юм энэ төрд, энэ төрийнхөнд алга болоод жинхэнэ цагаандаа гарна гэдэг болж байгаа юм биш үү? Тэр бүсгүйг нэр устай нь "матвал" нөхөд нь түүний араас ирээд ёстой "будаа" болгодог гэнэ ээ. Нэг муу эмийн санг ингэж байгаа юм чинь компаниудыг яадаг бол?" гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment