Monday, April 13, 2015

65-тай эмгэн 4 ихэр тээж байна

65-тай эмгэн 4 ихэр тээж байна

1 цаг 35 минутын өмнө

Германы 65 настай эмгэн Аннегрет Рауник 13 хүүхэд, долоон ач, зээтэй нэгэн хэдий ч өдгөө дөрвөн ихэр хүүхэд тээж байгаа аж. Орос, англи хэлний багшаар ажилладаг энэ эмэгтэй хилийн чанадад хиймэл үр суулгуулах ажилбарыг хэд хэдэн удаа хийлгэсний эцэст амжилт олжээ.

Түүний есөн настай бага охин дүүтэй болохыг ихэд хүсэмжилсэн тул эмэгтэй жирэмслэх шийдвэр гаргасан гэнэ. Эмч түүнийг дөрвөн хүүхэд тээж байгаа гэдгийг хэлтэл Рауник гүн цочирдолд орсон хэдий ч бүгдийг нь төрүүлэхээр шийдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment